gazar zui

2011-05-10

газар зүй










Газарзүй 0Share газар хөдлөлтийн тухай Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байгаа болно. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно. дэлгэрэнгүй Цунами гэж юу вэ? Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами хэрхэн бий болдог вэ? Цунами нь далайн ёроолд тохиолдох гэнэтийн хөдөлгөөнөөр нөхцөлдсөн том хэмжээний далайн давалгаа юм. Энэхүү гэнэтийн хөдөлгөөн нь газар хөдлөл, хүчтэй галт уулын дэлбэрэлт болон усан доорхи хөрсний гулсалт зэргээс уламжлалтай байдаг. Томоохон хэмжээний солирын бөмбөгдөлт нь мөн цунами бий болгох боломжтой. Цунами ихээхэн хурдтайгаар задгай тэнгис рүү орж ирэх бөгөөд асар том хэмжээний үхлийн аюул бүхий давалгааг эрэг орчмын гүехэн усанд бий болгодог. Ихэнхи цунами нь плитүүдийн нүүлтийн хүчээр далайн плитүүд манти уруу шурган ордог бүс буюу субдукцийн бүсэнд бий болсон газар хөдлөлийн нөлөөгөөр бий болдог. Шурган орж байгаа плит болон түүний дээгүүр нүүж байгаа томоохон хэмжээний плитүүдийн хооронд үрэлт бий болдог. Энэхүү үрэлт нь субдукцийн хурдыг сааруулж плитүүдийг хооронд нь гацааж байдаг. Энэ гацсан байдал нь плитийг манти уруу дарах бөгөөд үүний нөлөөгөөр дээгүүр нь нүүж буй хэсэгт аажимаар хэв гажилт бий болж эхэлдэг. дэлгэрэнгүй Гараг эрхэсийн Монгол нэр altТигр Еврафт мөрний үржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн өдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Өрнө, Дорно зүгт адил тархсан тул Ази, Еврoпын нэлээд хэлэнд өдөр болон гарагийн нэрс хоорондоо дүйдэг байна. Монголчууд ч бас "гараг" хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн өдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх буриад үгтэй андуурагдах болсноос зайлсхийж буй хэрэг юм. дэлгэрэнгүй Бүс нутгийн тухай ойлголт altБүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.дэлгэрэнгүй МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ Модунь шаньюй 2200 жилийн тэртээ “Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн” хэлсэн үг хэзээ ч ач холбогдолоо алдахгүй билээ. Нутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Улс, үндэстэний оршин байх хамгийн том шалгуур газар нутаг байдаг бөгөөд оршин буй энэ газар нутаг нь тухайн улс, үндэстний түүхийн хөгжил дэвшил, мандал буурлыг тод томруун илтгэгч гол хүчин зүйл билээ. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдлыг сэрүүн бүсийнхэн халуун орны Индианчууд, Аброгениуд, Хүйтэн сэрүүн бүсийн нүүдэлчдээс илүү сайн мэддэг, энэ бүс нутагт түүхэн үйл явдлууд илүү эрчимтэй явагдаж Соёл Иргэншлийг бүтээн байгуулсан болой. “Хүний тавилан хүмүүжлээсээ, Улсын тавилан байршлаасаа” гэдэг зүйр үг байдаг. Тив эх газар, бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртраг, ямар орон зай эзэлж, бусад дэвсгэр, далайн тэнгис, уул нуруудаар аль хир алслагдан, хөрш ба зэргэлдээ улс, олон улсын зам харилцаа, хот сууринтай ямар харьцаатай оршихыг илэрхийлсэн газар зүйн ухагдахууныг газар зүйн байрлал гэнэ. Газар зүйн байрлалыг онцлог, үр дагаварыг үндэсэн математикийн, байгалийн, эдийн засгийн гэж хуваана. Тухайн улсын газар зүйн байрлалаар нь дараахь байдлаар авч үздэг байна. дэлгэрэнгүй Долоон бурхан од Долоон бурхан буюу долоон өвгөн хэмээх одыг манайхан сайн мэддэг. Намар ба өвлийн улиралд тэнгэрийн хойд этгээдэд нэлээд доогуур, хавар зун бараг орой дээр шахуу өндөрт харагдана.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax