gazar zui

2011-05-10

Байгаль

Ангилал: бичлэг


Орчин үед амьдрал улам тансаг, ая тухтай болохын хирээр хүмүүс аливаа юмыг нэг л удаа ашиглаад төдөлгүй түүнийгээ хаана ч хамаагүй хаяж орхих хандлагатай болжээ. Үүнээс үүдэн агаар, ус бохирдох, байгаль орчин сүйдэх, дэлхийн цаг агаар дулаарах, хог хаягдал тоймгүй ихсэх зэргээр байгаль орчинд нөлөөтэй өдий төдий асуудал бий болж байна. Байгаль орчныг хамгаалах нь Япон улс төдийгүй дэлхий дахины хувьд чухал зорилт мөн. Японы ард түмэн засгийн газрынхаа удирдлага дор байгаль орчноо хамгаалах талаар асар их хүчин чармайлт тавин ажиллаж байна. Орчин үеийн аж амьдрал элбэг тансаг болсны улмаас асар их хог хаягдал хуримтлагдаад байна. Хогийг зүгээр л газарт булж орхиод байвал эцэст нь хогон уулнууд үүсэх нь гарцаагүй. Бид одоо дахин боловсруулалтын нийгэм бүтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж, хэрэглэж дууссанаа хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой. Хог хаягдлыг багасгах, хэрэглэж дууссанаа дахин боловсруулах талаар Япон улс асар их дэвшилд хүрч, ялангуяа лааз, хуванцар лонх зэргийг гарамгай сайнаар дахин боловсруулж байна. Ая тухтай амьдралд цахилгаан, шатдаг хий, бензин гэх зэрэг эрчим хүчний эх үүсвэр ихээхэн шаардлагатай. Цахилгаан үйлдвэрлэх, нефть, нүүрсээр машин техникийг ажиллуулахад агаарт нүүрс хүчлийн давхар исэл болон бусад хий хуримтлагдан, дэлхийн цаг агаар дулаарах, агаар бохирдох шалтгаан болж байна. Дэлхийн цаг агаар дулаарах гэдэг нь нийт дэлхий даяар агаарын температур ихсэнэ гэсэн үг юм. 1997 онд Японы Киото хотод болсон дэлхийн цаг агаарын дулааралтаас сэрэмжлэх асуудлаархи бага хурал дээр олон улс орон хүлэмжийн хий үүсгэгч үйлдвэрлэлээ багасгах амлалт өгсөн билээ. Дэлхий цаг агаарын дулааралтай тэмцэх нэг арга зам нь хорт хий ялгаруулдаггүй “цэвэр” эрчим хүчийг ашиглах явдал мөн. Тухайлбал, нар, салхи, газрын гүний дулаан зэрэг нь ашиглахад бэлэн “цэвэр” эрчим хүчний төрлүүд юм. Япон улс дэлхийн цаг агаарын дулааралтыг хязгаарлах, агаарын бохирдлыг багасгах үүднээс цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрүүлэн, хөгжүүлж байна. Япон улс дэлхийн олон улс оронд байгаль орчны асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж байгаа бөгөөд тухайлбал, дахин боловсруулалтын технологи, хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг багасгах болон бусад технологийг нийлүүлж байна. Өмнөх Хуудас
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-09-27 -

Бичсэн: Зочин
goy yma
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax